Эрүүдэн шүүсэн хэргээр яллагдагчаар татагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд ханджээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс энэ оны наймдугаар сарын 19-нд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм.
Тэгвэл энэхүү шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна.
Энэ талаар шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад “Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хяналтын шатны шүүхэд хандсан. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах ёстой. Мөн мөрдөн байцаалтад буцаахаас гадна магадлах зүйлүүд ч бий” гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Ичих нүүрээ элгэндээ наасан нүгэлтнүүд.ээ үйлийн үр гэж ыайдгын шүү.
Цаг хожиж хөөн хэлуэх хугауаагаа хүлээх арга байна зүгээр та нар нарсандаа очиж жангаа ид жан чинь хөрчихнө
Цаг хожиж хөөн хэлуэх хугауаагаа хүлээх арга байна зүгээр та нар нарсандаа очиж жангаа ид жан чинь хөрчихнө
Өмгөөлөгч батбаяр гэх нөхрийг цугт нь яллах хэрэгтэй
өмгөөлөгч бузар батбаярын эрхийг хасаагүй юмуу, холбооноос нь дуудаад ирэхгүй өвчтэй гээд бултаад шүүүх хуралд ороод явж байх юм