2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр буюу өчигдөр /2019.12.04/ Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Улаанбаатарт ирсэн БНХАУ-ын иргэн Е хятад иргэдийн паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олон тоогоор авч явсан нь илэрчээ. Энэ тухай мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгч байна.
800 гаруй хятад иргэнтэй холбоотой асуудлын дуулиан дарагдаагүй байгаа энэ үед БНХАУ-ын иргэн Монгол Улсын хилээр хятад иргэдийн бичиг баримтыг олон тоогоор нэвтрүүлэхийг завдсан нь анхаарал татсан мэдээлэл юм.
Агаарын хилийг даван Улаанбаатарт хөл тавьсан иргэний авч явсан бичиг баримт энэ удаад илэрлээ. Тэгвэл Замын-Үүдийн боомтоор Монгол Улсад орж ирж буй зорчигчид ачаа тээшиндээ энэ мэтээр паспорт, бичиг баримт нуун хил давах үйл ажиллагаа хийж байж болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Chichree ovgond ogoodctervchigt ni uragshaa garga
Ter shar uvgun ih chichreed bgaazdee, muu lalriig shalga! Chuluutei orood yavaad ugnu geed bgaaaaz!