“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн ээлжит гол дүр, нэрт туульч О.Цагаанзам Монголд иржээ

2019 оны 12 сарын 06

Өөрсдийгөө Монголын түүхийн “үсэрсэн цус, тасарсан мах” гэж бахархдаг Халимагийн ард түмний тод төлөөлөл бол туульч О.Цагаанзам билээ. “Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг туульч О.Цагаанзамыг онцолсныг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл О.Цагаанзам эрхэм нэвтрүүлгийн ээлжит бичлэгт орохоор Монгол Улсад иржээ.

Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийхэд нэрт туульч О.Цагаанзамаас Олимпын аварга Н.Түвшинбаяр, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсныг сануулъя.  

Туульч О.Цагаанзамаас найман жилийн өмнө ярилцлага авахад  “Бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн” гэж хэлж байсан юм. “Жангар” туулиа хайлж, “Ээж минь” дуугаа эгшиглүүлж, монгол туургатнуудад танигдсан тэрбээр Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьж байсан. Тухайн үед нэрт туульч “Халимагууд бид Монгол нутагт ирэх, адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг. Би энэ жил  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй  гурван ч удаа уулзсан. Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ сая тавьсан. Франц зэрэг гадаадын улс орнуудаар явж байхдаа хууль бусаар амьдардаг олон монгол хүнтэй таарч байсан. Тийм болохоор өөртөө “Цагаанзам минь Америкт очиж, цагаач иргэн болох уу. Эцэг өвгөдийн нутаг Монголдоо ирж амьдрах уу” гэж асуулт тавиад байна. Америк бол хүний нутаг. Зөвхөн гэдсээ тэжээж, амархан амьдрахын төлөө бол тийшээ явж болно. Гэхдээ тэнд юу хийж, энэ насаа өнгөрөөх билээ. Хүнд хэцүү  боловч аав, ээжийн өлгий болсон энэ газар нутагтаа ирээд чадлаараа байя гэсэн сэтгэл надад байна” хэмээн ярьж байлаа.

2011 онд ингэж ярьснаас хойш гурван жилийн дараа буюу 2014 онд түүнтэй дахин уулзаж ярилцахдаа  Монгол Улсын иргэн болох хүсэлт нь хэрхсэн талаар тодруулахад:

-Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ. Намайг анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол төдийгүй нийт монгол туургатнууд нэгдэх, нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан. Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг,  нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн  “Халимаг ах дүү нартаа илгээх урилга” хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг. Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ” хэмээн ярьж байсан удаатай.

Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц танд хоёр улсын иргэншлийн асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ. Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна. Оросын иргэншлийг орхиод, Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ. Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг Монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна. Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байдаг тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол “Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” үр дүнгүй шүү дээ. Би энэ яваа насандаа монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч “Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн  ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй, алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа” хэмээн ярьж байсан.

Тэгвэл одоо тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр Монголын ард түмэнтэй дахин уулзах нь ээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(66.181.161.115) 2019 оны 12 сарын 09

Mongol hund irgenshil ygaad ugdugui tur we.ali bolgon hoer hurshuus aij suuh yum be.6say bolchiwol uchir bn shu de.1 terbum 400say hyatad

0  |  0
Зочин(202.9.40.83) 2020 оны 01 сарын 19

Сэтгэлтэй хүмүүсээ авах л хэрэгтэй

1  |  0
ЗОЧИН(122.201.21.191) 2020 оны 01 сарын 19

ЦАГААНЗАМ ЧИНЬ ЦАГДАА ДЭЭР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХЭРЭГТЭЙ БАЙГАА !!! ТЭР ЖИЛ МОНГОЛД БАЙХДАА ЮМТАЙ АЙЛЫН БАЛЧИР ОХИНЫГ ӨДӨЖ ХОРГООЖ ГЭРИЙНХ НЬ ОЙРОЛЦОО ТРАНШЕЙНЫХАНТАЙ НИЙЛЖ ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН ГЭЭД ӨРГӨДӨЛ ӨГЧ ЦАГААНЗАМ ХИЛ ГАРААД ЯВЧИХСАН !!! ХҮМҮҮС ТЭР ҮЕИЙН СОНИН ХЭВЛЭЛ ШАР ХУУДАС САНУУЛНА!!!

0  |  3
Bold(66.181.180.157) 2020 оны 01 сарын 19

Iim momgoloo geh setgelt humuus hovor uchir Ene huniig demjij 2 irgenshiliig ni uguh ni zuit.

2  |  0
бат(150.129.142.34) 2020 оны 01 сарын 19

Хаа хамаагүй Иран хүнд өгч болсон юм бол монгол хэлтэй, монгол хүндээ иргэншилийг нь өгмөөр юм

4  |  0
харамсалтай(66.181.177.219) 2019 оны 12 сарын 07

БОГД АРын хятад иргэнд монголын иргэншил өгсөн байна лээ. ХҮН хүсэж байхад өгөх ёстой. ТЭР тусмаа монгол хүн монгол улсынэ ИРГЭН болое гэж байхад яасан хүмүүс төрд байна вэ? САЯ ИРАНД иргэншил олголоо, одоо энэ залууд ИРГЭНШИЛ өгөөч.

2  |  0
zochin(122.201.26.172) 2019 оны 12 сарын 06

Moskva iin barilgiin surguuliina jiriin negen ouytan blaa, Tolya, mongolchuudtai hamt surdag baisan, jiriin l halimag daa, harin sergelen

0  |  0
Top