Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндэт иргэн” боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.06/-нд болж өндөрлөлөө.

Хуралдаанаас Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шийдвэр гаргажээ. 

Түүний хувьд 2019 оны долдугаар сард болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртэж, 247 кг өргөсөн амжилтаар Дэлхийн рекордыг шинэчилсэн ба өөрийнх нь тогтоосон өмнөх рекорд 244 кг байсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsogoo Tsogoo(66.181.161.39) 2019 оны 12 сарын 07

Baatariig ni uguh heregtei 100% hangsan gej boddog ym aa... erunhiilegch judochin baisan bol alert ugchihsun baih daa

0  |  0
Шүтэн биширэгч(66.181.176.151) 2019 оны 12 сарын 06

Хөдөлмөрийн баатарыг нь өгье

1  |  0
Top