"Эрхэт Монгол" групп, "ТВ8" телевизээс зохион байгуулж буй "Мөрөөдлийн мөнгөн аялгуу" хүүхдийн өвлийн урлагийн их наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдөр /2019.12.07/ тус телевизийн байранд болж байна. Урлагийн наадамд хот, хөдөө орон нутгийн 9-15 насны 300 гаруй авьяаслаг багачууд шинэ жилийн сэдэвт дуу, бүжгийн төрлөөр оролцож байна.
Уралдааны шүүгчээр ая зохиогч, дуучин Соёлын тэргүүний ажилтан Л.Тайванбат, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, СУИС-ийн ТУС-ийн бүжгийн багш Соёлын тэргүүний ажилтан Ч.Одбаяр нар шүүн явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )