Монголд анх удаа зохиогдож буй "Plus size" буюу хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу өнөөдөр /2019.12.08/ Улаанбаатар паласт болно.
Илүүдэл жинтэй бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан том хэмжээтэй, загварлаг хувцасны сонголтыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү өвөрмөц шоуг “MIROR ENTERTAIMENT” зохион байгуулж байгаа юм. Загварын ертөнцөд махлаг бүсгүйчүүд хүч сорьж эхэлснээр илүүдэл жинтэй олон эмэгтэйчүүдэд итгэл найдвар төрүүлэх болсон. Гэвч манайд энэ ойлголт тийм ч түгээмэл, зөв хандлагатай биш. Тийм ч учраас зохион байгуулагчид энэ төрлийн шоуг хийх нь зүйтэй гэж үзсэн тухайгаа зохион байгуулагчид хэлж байлаа.
"Plus size" загварын шоунд 25-аас дээш настай, 85 кг-аас дээш жинтэй, 168 см-ээс дээш өндөртэй бүсгүйчүүд оролцож байгаа бөгөөд хөвсгөр бүсгүйчүүд хамтлаг дуучдын хамт олон шилдэг үзүүлбэр бэлдээд байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )