Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Сайд нарын уулзалтад оролцов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Сайд нарын уулзалтаар 2019 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдаад байгаа улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тухайлбал, терроризм, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн тэрбээр ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгараад буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг онцлов.
 


Сайд нарын уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчак, Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Төрийн сайд Тереза Рибэйро болон ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мөн “Хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ugaartsan Mongol(192.82.72.34) 2019 оны 12 сарын 08

bayanhoshuund ochood 3 honohod hav halzan boloh luivarchin bna

0  |  0
Top