ТАНИЛЦ: Дэлхийн хошой аварга болсон МОНГОЛ ОХИН Н.Онондарь

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08


Герман улсад зохион байгуулагдсан латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы “Grun Gold” хамтлаг дахин түрүүлж, Дэлхийн  аварга боллоо. Дэлхийн есөн удаагийн аварга энэ хамтлагт монгол охин бүжиглэдэг ба түүнийг Н.Онондарь гэдэг. Н.Онондарь 2018 онд мөн хамтлагаараа Дэлхийн аварга болж байсан. 

Дэлхийн хошой аварга болсон Н.Онондарь 23 настай. ХБНГУ-ын Бремен хотноо амьдардаг. Спортын сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг.
 



Н.Онондарь охиныг анх 5 настай байхад ээж нь Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулж байж. Тэр үеэс хойш өдийг хүртэл бүжгийн спортоо орхилгүй хичээллэж байна.

Түүний багш, дасгалжуулагч нь Монголын бүжгийн спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын бүжгийн спортын дасгалжуулагч нь Адъяагийн Мөнгөнхуяг юм. 
 


Түүний бүжиглэдэг хамтлаг нь Бремен хотноо харьяалагддаг Glün-Gold Club Bremen хамтлагийн бүжгийн холбооны хамтлаг. Өмнө нь Герман улсын аваргаар 13 удаа, Дэлхийн аваргаар есөн удаа шалгарч байсан бол энэ жил 10 дахиа Дэлхийн аварга болжээ. 
 


Н.ОНОНДАРИЙН АМЖИЛТУУДААС
 

  • Монголд байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн болон шагналт байр эзэлж байсан. 
     
  • Спорт бүжгийн Монгол Улсын 6 удаагийн аварга.
     
  • Монгол Улсын аварга шалгаруулах “Сарны цом” спортын бүжгийн тэмцээний 5 удаагийн аварга.
     
  • Монголын Хүүхдийн ордны Алт, мөнгө, хүрэл медальтай.
  • Олон Улсын хэмжээний мастер.
     
  • 2008 онд БНСУ-ын Chun Cheon хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Өсвөр насны ангилалд 3-р байр эзэлсэн.
     
  • 2009 онд Якутад болсон ОУ-ын хүүхдийн их наадмын хагас финалд шалгарсан.
     
  • 2009 онд НТV-ээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” үндэсний шоуны ялагч.
     
  • 2010 онд Москва хотод болсон спорт бүжгийн өсвөр насны ДАШТ-д амжилттай оролцсон.
     
  • 2012 онд "Стар" хамтлагтайгаа ДАШТ-д оролцож, 7, 10-р байр эзэлсэн.
     
  • 2012 онд Спорт бүжгийн холбооны шилдэг тамирчнаар шалгарсан.
     
  • 2015 онд Монголын Фитнесс, Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.


     
  • 2015 онд "Golden Gym" болон "George’s cup"-ын нэрэмжит Фитнесс, бодибилдингийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн.
     
  • 2018 онд ХБНГУ-ын Grün Gold Club хамтлагт бүжиглэж, Европийн аварга болсон.
     
  • 2018 оны арваннэгдүгээр сард ХБНГУ-ын аварга болсон.


     
  • 2018 оны арванхоёрдугаар сард Дэлхийн аварга болсон.
     
  • 2019 оны арваннэгдүгээр ХБНГУ-ын аварга болсон. Мөн 2019.12.07 ны өдөр ХБНГУ-ын Бремен хотноо болсон Дэлхийн аваргын тэмцээнд  1-р байр эзэлж, Дэлхийн хошой аварга боллоо. 
     


 

Н.Онондарь "Grün Gold Club-д бүжиглэх нь миний мөрөөдөл байсан. Миний хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ”Стар" хамтлагт бүжиглэдэг байсан. Өмнө нь буюу долоон жилийн өмнө Бремений Дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн хамтлаг “Стар" хамтлагаараа оролцож байсан. Тэр үед одоогийн Германы энэ байгаа хамтлагаа анх удаа харж, биширсэн. Тэр цагаас хойш энэ хамтлагт бүжиглэх мөрөөдөлтэй болсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Монгол охины мөрөөдөл биелж, тэр хамтлагт бүжиглээд зогсохгүй Дэлхийн аваргын  хошой алтан медальтан болсон нь монголчууд бидний бахархах амжилт болж байна. 

Түүнийг 2018 онд Дэлхийн аварга болоход нь “Grun Gold Club”-ийн дасгалжуулагч Robert Albanese "Онондарь хамтлагийнхантайгаа маш сайн ойлголцдог. Тэр бол жирийн нэг бүжигчин биш, үнэхээр гайхалтай бүжигчин. Тэр мөн их хүнлэг. Энэ монгол охин бидэнд дандаа баяр баясал авчирдаг. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө тууштай зүтгэдэг монгол охиндоо дасгалжуулагчийн хувьд илүү сайн сайхныг хүсье" гэж Германы "Radio bremen" телевизийн спорт сувагт ярилцлага өгөхдөө онцолж байсан юм. 


Н.Онондарийн албан ёсны Фэйсбүүк хуудас Onondari пэйжийг дагаарай. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

1  |  0
Бямбасүрэн (202.131.250.130) 2019 оны 12 сарын 13

Гайхалтай Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж байгаа охиндоо улам их амжилт хүсье

2  |  0
зочин(202.9.46.89) 2019 оны 12 сарын 10

Оюундариараа маш их бахархаж байна охин минь амжилт гаргасан шиг л их баярлалаа амьдралд нь хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе аав ээжид нь баяр хүргэе ялангуяа ээж хүн гэдэг хүүхдийн ирээдүйд хамгийн чухал хүн шүү баярлалаа

3  |  0
Зочин(103.14.37.6) 2019 оны 12 сарын 10

Үнэнбат багшийн охин шүү дэ, ээж нь бас хүний төлөө, сайхан эмэгтэй бий\n

3  |  0
Зочин(64.119.23.82) 2019 оны 12 сарын 10

сайхан буян юмаа

5  |  0
Top