Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ.
Уулзалтаар тус холбооны үйл ажиллагаа, монгол хүүхэд багачуудад зориулсан сургалт, соёл, урлагийн олон талт хамтын ажиллагааг ѳргѳжүүлэх чиглэлээр соёлын асуудал хариуцсан тѳрийн захиргааны тѳв байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Бэй Аэриагийн Монголчуудын холбооны зүгээс хүүхэд багачуудад чиглэн хэрэгжүүлж буй сургалтыг сайшаан, Монгол Улсын ерѳнхий боловсролын I-VI ангийн монгол хэлний сурах бичгийг гардуулан ѳгч, цаашид сурах бичгээр хангаж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам” арга хэмжээнд тус холбоо жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байр байрт шалгарсныг батламжилсан Батламжийг гардуулж ѳгѳв.
Мөн Америкийн Нэгдсэн Улсад сурч, амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний ѳв, соёлыг танин мэдүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Жуух бичгээр шагнасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол хүүхдийн дуугаар монгол хэлтэй болгох анхан шат .