Харшийн сүлд модны наадам болно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Найрамдал зуслан 1981 оноос хойш жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг уламжлалттай.

Тэгвэл тус зуслан цасан нөмрөгөө нөмрөөд, ганган гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ. Харшийн сүлд модны наадам арванхоёрдугаар сарын 19-25-ны өдрүүдэд болох бөгөөд энэ жил “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр зохион байгуулагдаж, үлгэрийн баатрууд амилан өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж ирэх аж.

38 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадамд Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн хүүхэд багачуудаа авьяас билгээрээ манлайлсан авьяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцдог билээ. Энэ удаа ч мөн Олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авьяаслаг хүүхдүүд оролцож байгаа бөгөөд хамтдаа баярлан цэнгэх найзуудаа урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top