ДЭЭД ШҮҮХ: "М Си Эс”-ийн БАНК БАЙГУУЛАХ хүсэлтийг зөвшөөрлөө 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10


Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монголбанканд холбогдох хэргийг өчигдөр /2019.12.09/ хянан хэлэлцжээ.

Учир нь, нэхэмжлэгч тал болох "М Си Эс холдинг” ХХК нь Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гомдол гаргасан байдаг

Энэхүү гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл өчигдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fucker(70.118.69.254) 2019 оны 12 сарын 11

Ene bol Shuuhiin ajil baigaa sh

0  |  0
Зочин(103.26.193.185) 2019 оны 12 сарын 11

Мсs компани 1рт менежмент сайтай 2рт баялаг бүтээдэг газар шүү дээ олон жил олон төрлийн бизнес хийж банкны дарамтыг анхнаас нь зовлонг нь ойлгодог болсон бодож байна .Харин нэг зүйл хүсэхэд банкуудын улс төрчидтэй холилдсон буруу жишгийг эвдэж цэвэр зах зээлийн зарчмаар нь хөгжүүлж банкны зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж жилийн 3%-тай болгох,хадгаламжийн хүүг жилийн 2%-тай болгож чадвал та нарын гавьяа тэр болно.Тэгсэн нөхцөлд монголд үйлдвэр хөгжиж бид юм бүтээдэг болж импортлогч орноор дотоодын хэрэгцээгээ өрөөсдөө бүрэн хангаж улмаар экспортлогч орон болно.Амжилт хүсье.

1  |  0
Ард(103.11.195.34) 2019 оны 12 сарын 13

Мобиком даам гарчихсан гадаадууд байсныг Монголчууд Юнител гэдэг компани байгуулж буулгаж чадсан. Хаанбанк гээд даам гарчихсан гадаадууд үүнийг Оджаргал тэргүүтэй Монголчууд буулгаж чадах байхаа

4  |  0
Top