ЖУРАМ: Спорт клубт хичээллэвэл 60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэдэд нэг удаа 60 мянган төгрөгийн урамшуулал олгох журмыг баталжээ.

Уг урамшууллыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох бөгөөд одоогийн байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар, “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгджээ.

Эдгээр клубт хичээллэсэн иргэд урамшуулал авахдаа нэг удаагийн төлбөрөө эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлэх шаардлагатай аж.

Урамшуулал олгох журамтай ЭНД ДАРЖ танилцана уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top