ЦЕГ-ынхан Европын холбооны шагнал хүртжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Европын холбооноос "Олон Улсын Хүний эрхийн өдөр"-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн "Хүүхдийн тасаг"-ийг "Хүүхдийн эрх хамгаалагч"-аар шагналаа. Шагналыг Европын холбооноос (тус холбоонд байдаг элчин сайдуудын саналаар) тодруулдаг юм байна.

Шагналыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа гардуулжээ. Тэрбээр "Монгол Улсын цагдагийн байгууллага хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа. Одоо гэр бүлийн хүчирхийллийн эсрэг явуулж байгаа Ойлгоё-Хүндлэе арга хэмжээ маш зөв, зүйтэй ажил болж, амжилттай явагдаж байна. Бид анхааралтайгаар ажиглаж, дэмжин ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top