Алдарт ROXETTE 61 насандаа таалал төгслөө

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Роксеттe /ROXETTE/ хэмээх нэрээрээ олны танил болж, 1980, 1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж байсан дуучин Мари Фредрикссон 17 жил хүнд өвчинтэй тэмцэж байгаад өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 9-нд 61 насандаа таалал төгсөв.

Түүний гэр бүлийнхэн төрөлх Швед Улсынх нь нэгэн сонинд өгсөн мэдэгдэлдээ "Бидний хамгийн хайртай уран бүтээлчдийн нэг хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг дуулгах маш харамсалтай байна" гэжээ. 

Роксетте 2002 оны 9 дүгээр сард угаалгын өрөөндөө ухаан алдан унах үед тархины хавдартай болохыг нь тогтоож байжээ. Түүнийг амьдрах магадлал 25 хувьтай гэж байсан ч тэрбээр өвчинтэйгөө тэмцэн, цацрагийн эмчилгээ хийлгэн, 2016 он хүртэл уран бүтээлээ туурвиж байжээ.

Шведийн алдарт од Роксетте 1980, 1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж, олон сая хувь борлуулагдсан цомгуудыг гаргаж байсан бөгөөд хамгийн их нэр алдар авчирсан сингл нь "Хөөрхөн хүүхэн" киноны саундтрак "It Must Have Been Love" байсан юм. Түүний хит 10 гаруй орны чартыг тэргүүлж байв. Мөн "Listen to your heart" дуу ч дэлхий даяар тархан, олон мянган хүний сэтгэлийг татаж, одоо ч аялагдаж байдаг билээ.

Roxette - It Must Have Been Love (Official Music Video)

ROXETTE - Listen To Your Heart (Official Music Video)

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХБ(172.58.142.163) 2025 оны 03 сарын 13

Ум Ма Ни Бад Ми Хум * 21 удаа.

1  |  0
zochin(64.119.18.101) 2025 оны 03 сарын 13

haramsaj baina.1990 eed ond ih sonsdog baisan

1  |  0
Um maanii badmii hum(203.91.115.53) 2025 оны 03 сарын 13

Domog bolson hamtlag bsanda jekson Elton jon ednii ueiin hamtlag duuchidiiig sonsoj ussun taniig burhan iveeg odoo ch iim goyo duuchid bhgui l bn

2  |  0
(103.10.20.102) 2025 оны 03 сарын 13

UM MAANII BADMII HUM

1  |  0
Отгонбаатар(202.55.188.37) 2025 оны 03 сарын 13

жинхэнэ од

1  |  0
Sola(85.226.139.228) 2025 оны 03 сарын 13

Swediin Roxette hamtlagiin gishuun, duuchin Marie Fredriksson gej bichildee....R.I.P Marie Fredriksson

3  |  0
Зочин(66.181.186.147) 2025 оны 03 сарын 13

Ёстой гоё дуучин шүү. Гэхдээ агуу юмаа. 17 жил өөрийгөө төлөө тэмцэнэ гэдэг.

4  |  0
Sara(202.9.46.15) 2025 оны 03 сарын 13

Durtai duuchin min bsn ym haramsaltai ym hoorhiido ih l temtsej de . ene 2 duu n shan shvv .

1  |  0
Zochin(202.9.40.69) 2025 оны 03 сарын 13

Minii aawiin durtai duuchin aawtai min oirltsoo ongorloo doo.Bainga sonsdog baisan daa taligaach aaw min amid hogjimd ymar durtai baisan gej..

2  |  0
Батзориг(66.181.161.18) 2025 оны 03 сарын 13

Ииии яасан харамсалтай мэдээ вэ ум ма ни бад ни хум

1  |  0
Ebaman(202.126.89.124) 2025 оны 03 сарын 13

minii shuteen blaa.um sain amgalan boltugai

2  |  1
зочин(202.9.46.89) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай юмаа, ум ма ни бад мэ хум

3  |  0
Дууяа(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай юмаа сайхан дуучин бсан да

2  |  0
Close menu