ШУУД: Нобелын шагналтнууд Шведийн хаанаас алтан тэмдэг гардлаа

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Физик, хими, биологи-анагаах ухаан, утга зохиол, эдийн засгийн шинжлэх ухааны салбарт гарсан амжилтаараа 2019 оны Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа яг одоо Швед улсын нийслэл Стокхольм хотод болж байна. 

Нобелийн шагнал хүртсэн 14 эрхэм хүндэт диплом, алтан медалийг өнөөдөр Шведийн хаан ХVI Густаваас гардан авах юм. 

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд 1896 оны энэ өдөр нас барсан Алфред Нобелийн дурсгалыг хүндэтгэн, шагнал гардуулах ёслолын ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ.

#Ruptly олон улсын агентлагаас #ZindaaMN албан ёсны эрхтэйгээр ШУУД дамжуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top