Гаднын ТАГНУУЛТАЙ хамтарч ажилласан этгээдэд ял оноожээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж төрийн нууцад хамаарах мэдээлэл цуглуулж, гадаадын тагнуулын албадад өгөхөөр зэхэж байсан Монгол Улсын иргэн А-г илрүүлж, таслан зогсоосон байна. Өөрөөр хэлбэл, тагнуулынхан нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн А-гийн үйлдлийг баримтаар нотолжээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн А-д холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорих ялийг нээлттэй хорих ангид эдлэх шийтгэл оноожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top