Приус автомашинтай согтуу жолооч айлын хашаа, гэр мөргөжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Өнгөрөгч хоногт согтуугаар жолоо барьж, зам тээврийн хөдөлгөөнд оролцсон хэд, хэдэн хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас хоёр хүн гэмтжээ. 

Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 17 дугаар сургуулийн зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн авто машинтай мөргөлдөж нэг хүн гэмтсэн бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автом ашинтай мөргөлдсөн осол гарчээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны замд T.Prius  маркийн авто машины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож айлын хашаа болон гэрийг мөргөсөн хэрэг бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top