Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмших болсныг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр хувь эзэмшлээ 1.5 хувиар нэмэгдүүлж, нийт хувьцааны 52.5 хувийг эзэмшигч болжээ. Тодруулбал, 2.75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хийсэн байна.
Сануулахад, “Aspire Mining” компани өнгөрсөн есдүгээр сард 27.5 хувийн хувьцааг эзэмшигч Ц.Цэрэнпунцагтай 33.5 сая ам.долларын хөрөнгө татах чиглэлээр хувьцаа захиалгын гэрээ байгуулж байсан юм. Улмаар Ц.Цэрэнпунцаг гарьд хувьцаа эзэмшлээ 51 хувь болгон нэмэгдүүлснээр, компанийн гүйцэтгэх удирдлагын багийг өөрийн хүмүүстээ хариуцуулсан. Д.Ачит-Эрдэнэ “Aspire Mining” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд байгаа юм.
Дашрамд дурдахад, “Aspire mining” компанийн “мэдэл” дэх Стратегийн гэх тодотголтой Могойн голын ордын нэг хэсэг болох Овоот ордын түүх адармаатай. 2007 онд “Хургатай хайрхан” компани Могойн голын ордын 9350 га газрыг хэсэгчлэн авч, Ашигт малтмалын газартай “ойлголцон” Овоот гэж нэрийдсэн байдаг. Түүнчлэн орон нутгийнхны зөвшөөрлийг авалгүй өөрийн болгосон “шинэ” ордоо “Aspire mining” компанид худалдсан түүхтэй.
Харин “Aspire mining” компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ “Овоот төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх нь Монголын хойд бүс дэх Овоотын ордоос Эрдэнэтийн Транс-Монголын төмөр замтай холбогдох төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалттай шууд холбоотой. Монгол Улсын хувьд ихээхэн ач холбогдол бүхий төмөр замын дэд бүтцийн барьж байгуулах ажлыг манай салбар компани гүйцэтгэнэ” гэж байсан юм.
Сэтгэгдэл ( 13 )
Aspire mining Монгол хүний мэдэлд ирсэн нь сайн байна, гарьд сүжигтэй, нуруутай хүн хариуцлагатай уул уурхайг яаж хийдгийг төр, түмэнд мэдрүүлээд өгөөсэй гэж хүсч байна. Харин улс төрөө орхиосой билээ.
Сайн байна Монголчууд бид өөрсдөө хийх хэрэгтэй
Хэдийгээр төмөр зам ашигтай боловч тэнд байгаа ашигт малтмалаа харийн хүнтэй хуваана гэдэг байж болмооргүй. Энэ монголд ирээдүй, үр хүүхэд гэж буй. Өнөөдөр бүхнийг хамж дуусгах бодлого давамгайлж байгаа нь үндэсний аюул мөн.
Батяр битгий тэнэгт монголын усны нөөцийн эх үүсвэр хөвсгөлийг уул уурхай оруулах л юм бол монгол тэгээд дуус
Могойн голын уурхайг аар завхан хөвсгөл гал залгадаг бсн...одоо нэр нь өөрчлөгдөж ..технологи нь шинэчлэгдэж..Хөвсгөл маань хөгж ил ирж бн....төмөр зам..авто зам...сан шүү...монгол хүү монголдоо хөрөнгө оруулж бг юм ....хятадууд аар хийлгэж боолчилж........н ажлаа амжуул.....нь чухал......амжилт....
Ard ni hyataduud bgaa
давхар вагоны зам шулуун байдаг
Zvgeer l bgaarai
Shol
Davhar achaanii galt teregnii zamaar kazakstantai orsoldoh n zui esnii
gariddaa amjilt xvsie
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
mundag bayan yum a.