Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Зул сарын үдэш” тоглолтоо маргааш 19 цагт тоглох гэж байна.
Ж.Пуччинийн “Богем”, “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда зэрэг дэлхийн гранд дууриудыг тайзнаа амилуулж, хоолойныхоо чадлаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлдэг дуучин бүсгүй өмнө нь “Монгол", “Grand Opera” “Эрхэмсэг” тоглолтоо хийж байсан юм.
“Зул сарын үдэш” тоглолтдоо А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари болон түүний дуулдаг колоратурный парт болох Ж.Верди, А.Моцартын аринуудаас гадна И.Штраусын вальсуудаас түүвэрлэн сонгожээ. Баярын уур амьсгал оруулах шинэ жилийн мэдрэмж төрүүлмээр цас шиг хөвсгөр, хээнцэр аялгуунуудыг сонгож, удахгүй болох шинэ жилийг угтан ийнхүү та бүхэнд бэлэг барих гэж байна.
Түүний тоглолтод зориулж тайзны ихэмсэг, тансаг даашинзуудыг нь "Урлах эрдэм" дээд сургуулийн уран гартай үйлчид урласан юм.
Тоглолтыг морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж удирдах бөгөөд дуучин бүсгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүдэд тоглолтоо үзүүлнэ гэдгээ хэлэв.
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/907/; ДБЭТ-ын кассан дээр худалдаална.
Сэтгэгдэл ( 0 )