Франц Улсын Парис хотын ЮНEСКО-гийн төв байранд өнөөдөр /2019.12.12/ "МОНГОЛЫН САЯ ӨДРҮҮД" хадны зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Дундговь аймгийн Дэл уул болон Өмнөговь, Архангай, Хэнтий, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгуудын НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үеийн хадны дурсгал багтсан юм.
Гэрэл зургийг “Сэмүүн” студийн найруулагч, продюссер Б.Баяр 21 аймгаараа судалгаа хийж явсны эцэст энэхүү түүхэн зургуудыг хальснаа буулгасан бөгөөд сүүлийн 10 жилийн нөр их хөлс хөдөлмөр шингэсэн бүтээл юм.
Тэрбээр “Хадны сүг зураг бол хэдэн мянган жилийн тэртээгээс өнөөг хүртэл энэ газар нутагт амьдарч байгаа нэгэн үеийн хүмүүсийн зөн билэг, зүүд зэрэглээ, хүсэл сэтгэлгээний ертөнцийн урлагийн бүтээлүүдийг бидэнд захиж үлдээсэн код юм. Энэ нь зөвхөн монголын уран бүтээлчдийн төдийгүй дэлхийн хүн төрөлхтний үнэлж баршгүй өв юм” гэв.
Сэтгэгдэл ( 0 )