Ц.Сарнай: Монголчууддаа баярлалаа, бид хоёрын бие сайжирч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон тухай мэдээлсэн. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь  “Sweetymotion” хамтлагийн дуучин  Ц.Сарнай   байсан юм.

Тэгвэл дуучин Ц.Сарнай өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах зүйлийг бичжээ.

“Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэнд. Бид хоёрын бие сайжраад, сайхан болж байна. Бид хоёрыгоо сэтгэл санаа, хайр энэрэлээр тэтгэн дэмнэж байсан бүх хайртай гэр бүлийнхэн, анд найз, ах эгч, дүү нартаа баярлалаа. Энэ том хагалгааны дараа бид хоёрт дэлхийн өнцөг булан бүрээс илгээсээр байгаа тэр их хайр, сэтгэлийн гүнээс хайрласан сайхан үгс бүр нь бидэнд ямар их урам зориг, сэтгэлийн хүч өгч чадаж байгааг биеэрээ мэдрэн сууна. Сайхан монгол ахан дүүстээ Чинбаа бид хоёр нь гүнээ талархаж байна.

Та нар минь бие биедээ үргэлж сайхан үгсийг харамгүй хэлж, хайраа харамгүй түгээж, сайхан зүйлсийг бодож байгаарай. Ер нь биеэ байнга шинжлүүлж, эрүүл хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах нь эрүүл байхын үндэс юм шүү. Энэ зурагны тайлбар болгож сонин дуулгахад, манай энэ эмнэлгийн дарга нь тусгай өвчтөнүүддээ үндэснийхээ загвартай орчин үеийн дээл зориулан оёулж бэлэглэдэг юм байна. Монголын урлагийн сайхан хүмүүс ирж эмчлүүлж байгаад баярлалаа гээд бид хоёрт ийм гоё дээл хийлгэж бэлэглэсэн чинь их сайхан санагдсан” гэсэн байв. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.19.142) 2025 оны 03 сарын 13

Ehneree neg nasar n biegui bolgoloodoo, ter nuhur

1  |  3
ДУЛМАА(202.55.188.39) 2025 оны 03 сарын 13

Сайн сайхныг хүсье

2  |  0
eej(59.153.114.163) 2025 оны 03 сарын 13

Yostoi huurhun 2

2  |  0
Зочин (192.82.73.109) 2025 оны 03 сарын 13

Сайхан гэр бүл хөдөлмөрч авьяаслаг цог золбоотой залуу гэр бүлд эрүүл энхийг хүсье.

2  |  0
hjkk(66.181.160.104) 2025 оны 03 сарын 13

ugaaasaa eleg soliulsan hun udahhui chad hiideg yumoio usreed 3 jil bolno biz ene har huuhniig mgl oos hooj garga

1  |  18
gjjk(66.181.160.104) 2025 оны 03 сарын 13

mongolchiuddaa ch geh shig ta hoeriin yaj yavah hend hamaaagui za erliiz honotsiin shees min

2  |  14
Н.Эрдэнэчимэг(64.119.25.117) 2025 оны 03 сарын 13

Хайртай шүү Дүү нартаа Гамаа сайн барина шүү Та 2 минь мундаг шүү Чанга тэврэн үнсье

6  |  0
Sarantuya(66.181.185.230) 2025 оны 03 сарын 13

Saihan bvsgvi shvv ...ger bvld ni ervvliig hvsii

4  |  1
baysah(202.126.89.22) 2025 оны 03 сарын 13

mundag emegtei yumaa tanai ger buld az jargal husie ,zayanii haniud bna shuu \n

1  |  0
Дэлгэр(202.126.88.44) 2025 оны 03 сарын 13

Хурдан эдгээрэй. Сайхан хосууд. Их хайр юм даа

4  |  0
Бум-Эрдэнэ(66.181.165.27) 2025 оны 03 сарын 13

За болоод явчихаж дээ дүү нар минь. Гол нь гам барих шүү. Анхаарах биз ээ\n

2  |  0
Т(122.201.26.172) 2025 оны 03 сарын 13

Хайртай шүү дүү нартаа, чангаар тэврэе

1  |  0
зочин(202.9.46.113) 2025 оны 03 сарын 13

тайвшрах огт болоогүй шүү хамгийн гол нь сайн гам барих

6  |  0
zochin(202.9.46.113) 2025 оны 03 сарын 13

хайртай шүү хоёроо эрүүл энх байгаарай

4  |  0
tumee(210.98.145.89) 2025 оны 03 сарын 13

eruul enhig husie

7  |  0
Цэцэг(202.126.88.51) 2025 оны 03 сарын 13

Хамгийн сайхан бишрэм хайрууд юмаа Ийм сайхан буян хаа ч үгүй Эрүүл энхийг хүсье! Хурдан эдгээд тоглолтоо хийгээрэй

5  |  0
Top