Монголын Хөлбөмбөгийн холбооноос МЭДЭГДЭЛ гаргалаа

2019 оны 12 сарын 13

МХБХ-ны Эмэгтэйчүүдийн Хороо, Дэд ерөнхийлөгч Х.Азжаргал

Монголын Хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны U-15 охидын шигшээ багийн менежер Бүүвэйбаатарын Учралсайханыг шигшээ багийн охидтой зүй бусаар харьсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан МХБХ-ны Эмэгтэйчүүдийн Хороо, Дэд ерөнхийлөгч Х.Азжаргал мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд дурдсанаар МХБХ-ны Охидын шигшээ баг нь 2019 оны наймдугаар сарын 03-10-ны өдрүүдэд БНСУ-д байх хугацаанд болсон асуудлын талаар багийн ахлах дасгалжуулагч Наоко Кавамотогийн ирүүлсэн мэдээлэлтэй танилцаж, МХБХ-ны холбогдох албаны хүмүүсийг яаралтай хуралдуулан асуудлыг Ёс зүй, сахилгын хороондоо шилжүүлсэн байна. Улмаар Б.Учралсайханыг наймдугаар сарын 26-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлжээ.

МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн аливаа хэлбэрийн хүчирхийллийн эсрэг хатуу байр суурь илэрхийлж, эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 13

BAS NEG ODBAYAR . PIZDA GEJ

0  |  0
зочин(192.82.68.111) 2019 оны 12 сарын 13

Охидын багын дасгалжуулагч нарыг сайтар шалга боксын талаар янз янзын зүйл чих дэлсээд байдаг сайн шалга бүх төрөл дээр ажилаа хийцгээ дарга нараа.

0  |  0
зочин(192.82.68.111) 2019 оны 12 сарын 13

Охидын багын дасгалжуулагч нарыг сайтар шалга боксын талаар янз янзын зүйл чих дэлсээд байдаг сайн шалга бүх төрөл дээр ажилаа хийцгээ дарга нараа.

0  |  0
Охин(202.9.46.65) 2019 оны 12 сарын 13

Охидын багт эмэгтэй дасгалжуулагч. тавьж болохгүй бнуу?

0  |  0
Top