Токиод Монголын зураачдын үзэсгэлэн нээгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Япон улсын Токио хотын Шинжүкү дүүрэгт монгол-япон уран бүтээлчдийн INFINI үзэсгэлэн энэ сарын 11-нд нээгджээ. Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл 2017 оны зун Улаанбаатар хотноо монгол-япон уран бүтээлчдийн "Төгсгөлгүй эхлэл" үзэсгэлэнгээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Тэгвэл энэ удаад цар хүрээгээ улам өргөжүүлэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуралцжээ. Тус үзэсгэлэнд монголын 10 уран бүтээлч болох Б.Нандин-Эрдэнэ, С.Батсайхан, М.Отгонтуул, С.Зэсээ, Н.Отгонбат, А.Болормаа, Б.Дөлгөөн, Л.Хонгорзул, Н.Сүхбүрэн, Ж.Анунаран, японы 16 уран бүтээлч хамтран оролцжээ.

Үзэсгэлэнгийн нэрийг "Хязгааргүй" гэсэн үгээр олон орны олон арван уран бүтээлчид оролцдог арга хэмжээ болгон өргөжүүлэхээр  бэлгэдэн нэрийджээ. Япон талаас К галерей, Охара Ёшия, Охира Сусуму, Соне Мицүко , Мичико Цүрүмаки, монгол талаас МИАТ компани хамтран ажиллаж буй юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top