“Сүнс”-ийнхэн “Алдрын багана”-тай боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Эрдэнэт хотоос төрөн гарсан улс, дэлхийн алдартнуудыг алдаршуулдаг багана Эрдэнэт дэх Урт цагааны гудамжинд байдаг. Тэгвэл зургаа дахь баганын эзэд нь Монголын анхны хөвгүүдийн хамтлаг  болох “Сүнс”-ийнхэн болов.

“Сүнс” хамтлагийн нэрэмжит “Алдрын багана”-ыг нээх арга хэмжээ өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд боллоо.

Тус хамтлагийн логог аранжин зэсээр  цутган хийж, Эрдэнэт нутгийн боржин чулуугаар 108 үелж бүтээжээ.

Тодотгоход, “Алдрын багана” байршуулах уг төсөл нь Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн санаачилга юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zawt(202.126.89.165) 2019 оны 12 сарын 15

20jiliin omno zurwas hden duu duulaad haysan humuust uhsen aldarin tanhim bulshni chuluu l bosgoh bsi

0  |  0
Top