"The HU" хамтлаг ЭХ ОРОНДОО ирлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 15

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The HU" хамтлаг дөнгөж сая "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэд энэ сарын 10-нд АНУ-д хийсэн аялал тогтолтоо өндөрлөж, ийнхүү эх орондоо ирж байгаа юм. Харин "The HU" хамтлагийг тосож авахаар "Чингис хаан" нисэх онгоцны буудалд урлаг соёлынхон болон хэвлэл мэдээллийнхэн цуглаад байна.

Энэ үеэр "The HU" хамтлагийнхан "Эх орондоо ирэх маш сайхан, гайхалтай байна. АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийгээд ирлээ. Аялал тоглолт үргэлжилж байхад "Чингис хаан" одон хүртсэн мэдээгээ сонсоод маш их баярласан. Бид нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо үргэлжлүүлнэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жирийн монгол залуу (202.9.46.131) 2019 оны 12 сарын 15

Гэртээ тавтай морил залуусаа. Галаа, Жааяа, Энхүүш, Тэмка болон бусад 4 та нараараа үнэхээр бахархсан шүү. Түүхэнд ийм юм болж байгаагүй шүү дээ. Та нар чадсан. Гэртээ сайхан амарч эрч хүч сэлбээд 2020 ондоо улам их олз омогтой, амжилттай, арвин их уран бүтээлтэй байгаарай гэж ерөөе. Эрүүл мэндээ бодож, эрсдэлээс сэргийлж, ар гэрээ үргэлж хайрлаж яваарай залуусаа. Би АНУ-д байдаг америк багш нартаа Гэрэгэ цомгийг илгээхэд сонсоод үнэхээр их таашааснаа хэлсэн. 2 дахь цомгийг хүлээж байна гэсэн.

2  |  0
c(79.176.94.244) 2019 оны 12 сарын 15

yun YGAAN nudnii shil be.....

0  |  1
ulaan fan(202.21.108.134) 2019 оны 12 сарын 15

Эх орондоо тавтай морилж элгэн саднаа тэвэрч Эх орондоо сайхан амарч хүчээ сэлгээрэй! Шинэ оны мэнд! Уран бүтээлийн улам гайхалтай дуу, хуурыг бидэнд, дэлхийд бэлэглээрэй! Эх орон, Хү Үүрд мандаг бадраг!

1  |  0
Z(202.9.46.131) 2019 оны 12 сарын 15

HU HU HU

1  |  0
Top