Д.Ухнаа: "The HU" хамтлаг мандан бадраг

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 15

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The HU" хамтлаг дөнгөж сая "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардаад байна. Тус хамтлагийг тосож авахаар "Чингис хаан" нисэх онгоцны буудалд урлаг соёлынхон болон хэвлэл мэдээллийнхэн цуглаад байна.

Энэ үеэр Ардын жүжигчин Д.Ухнаа "Би албан ёсны төлөөлөгч нь биш. Гэхдээ ийм сайхан зүйл болж байхад хуваалцах хэрэгтэй. Саяхан л би Монголын рок, попыг хөгжүүлэхээр зүтгэж, хэрхэн хөгжүүлэх вэ гэж бодож, зовж явсан. Өнөөдөр дэлхийд гарсан хүүхдүүддээ баяр хүргэе. The Hu хамтлаг мандан бадрах болтугай, хү ха" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.131) 2019 оны 12 сарын 15

The Hu хамтлаг мандан бадраг!!!

1  |  0
зочин(202.9.46.131) 2019 оны 12 сарын 15

The Hu хамтлаг мандан бадрах болтугай, хү ха

1  |  0
Top