Хүний эрхийн асуудал хөндсөн уран бүтээлчдийн тоо, бүтээл жилээс жилд нэмэгдэх болжээ.
"Монголын эмнести интернэшнл" байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан шог зураг, уран барималчидтай хамтран "Хүний эрх, эрх чөлөө" сэдэвт шог зураг, баримал хосолсон бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд нээлээ. Арванхоёрдугаар сарын 10-нд нээгдсэн үзэсгэлэнг энэ сарын 18-ныг дуустал толилуулах юм.
Үзэсгэлэнд олны мэдэх Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, шог зураач Ц.Цогтбаяр, С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, А.Батэрдэнэ, А.Амарсайхан, М.Амархүү, Ч.Цэцэгдарь, С.Болд, М.Моломжамц нарын 100 гаруй бүтээл тавигджээ.
Сэтгэгдэл ( 0 )