"Монгол нинжа" Ангууч дэлхийн хэмжээний шоунд оролцоно

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

 

Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээс Монголд анх удаа зохион байгуулж байгаа "Нинжа дайчид" нэвтрүүлэгт өндөр оролцож, хурд, хүчээ гайхуулсан Ангууч буюу Б.Баттөр тун удахгүй дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэнэ. 

Түүнийг Японы "NHK" телевизийнхэн шилдэг оролцогчид дундаас онцлон, Японд зохион байгуулагдах "Sasuke Ninja Warrior" шоунд оролцохыг урьжээ. 

Б.Баттөрийн хувьд спортод сонирхолтой нэгэн. Тулааны спортоор хичээллэж, олон улсын тэмцээнд оролцож байсан тэрбээр чадварлаг фото модель. Мөн чамгүй сайн жүжигчин гэдгээ хэд хэдэн киногоороо нотолсон билээ. Ангууч Монголын "Нинжа дайчид" нэвтрүүлгийг эхний хоёр үеийг тун амжилттай давсан ч гуравдугаар үеийн төгсгөлд алдаа гаргаж, шоуг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Энэ нь гэхдээ монгол оролцогчдын хувьд үзүүлсэн амжилттай үзүүлбэрүүдийн нэг байв. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej(64.119.23.87) 2019 оны 12 сарын 17

sain bsn shuu hongon hurdtai

1  |  0
сосорбарам(202.126.88.171) 2019 оны 12 сарын 16

амжилт хүсье

0  |  0
Top