Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотын “KD Jadhav” спорт цогцолборт хоёрдугаар сарын 18-23-нд зохион байгуулагдахаар шийдвэрлэгджээ.
Энэтхэгчүүд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг нийслэлдээ зургаа дахь удаагаа хүлээн авах гэж байна. Харин “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно.
Сэтгэгдэл ( 0 )