Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн баруун, зүүн талыг хашаалж, чулуу байршуулсан асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татсан. Тэгвэл тус чулуунуудыг буцаан авч явсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус чулуунуудыг талбайгаас чөлөөлөх үүрэг өгсний дагуу ачиж авч явжээ.
НЗДТГ-аас “Төв талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээ олон болдог. Тэр үеэр иргэдийг гэнэтийн осол, эндэгдлээс хамгаалах зорилгоор тухайн чулуунуудыг байрлуулсан. Дэлхийн олон орон нийтийн газартаа чулуун хашаа хийдэг” гэсэн тайлбар хийж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
мэдээж авч явах ёстой . булшны чулуу шиг юм хийсэн нөхдүүдээр төлбөр тооцоог нь өөрсдөөр нь төлүүлээд иргэд мэдэгдэх хэрэгтэй.