Хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхийлөгчөөр Г.Батхуяг сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ээлжит XIV чуулган амжилттай болж өндөрлөлөө. Тухайн чуулганаар Монголын хөгжмийн ирээдүйн чиг хандлагаас эхлээд олон улсад гарч байгаа өөрчлөлт, салбарын цаашдын хөгжил гээд олон зүйл дээр санал солилцов. Энэ үеэр болсон нэгэн онцлох үйл явдал гэвэл Хөгжмийн зохиолчдын холбоо Ерөнхийлөгчөө сонголоо. Нэрт Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нь орчин цагийн хөгжмийн байгууллагын тулгын чулууг тулж, Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулан анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Тэгвэл энэ удаад олонхийн саналаар Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхийлөгчөөр Готовцэрэнгийн Батхуягийг сонголоо. Хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох өрсөлдөөнд нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар өрсөлдөж, хамгийн өндөр саналаар Г..Батхуяг олны итгэлийг хүлээсэн юм. Тэрбээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, СУИС-ийг төгссөн авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тэрбээр Дорноговь аймгийн 10 жилийн сургуульд Хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлж, СУИС-д багш, Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулга, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга, Улсын филорманийн Дэд даргаар ажиллаж байсан бол өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт Хэлстийн даргын алба хашиж байгаа билээ.

Мөнхүү Г.Батхуяг нь Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн олон арван бүтээлээ бий болгосон авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тиймээс нийт хөгжмийн зохиолчид, судлаачид, ая зохиогчид Г.Батхуягт ажлын туршлага, соёл урлаг, хөгжим, удирдах ажилтны боловсрол, авьяас билэг байна хэмээн үзсэн учраас ийнхүү өөрсдийгөө тэргүүлэх эрхийг өгчээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зохиолч (203.98.76.212) 2020 оны 02 сарын 17

Төртэй холбогдох ажлаа урагшлуулая гэж санасан байлгүй дээ зохиолчид нь . Алийн болгон айлын шоовдор хүүхэд шиг байх вэ дээ

0  |  0
Хууль бус үйлдлүүд(66.181.160.62) 2020 оны 01 сарын 09

Эрхэм хүндэт Батхуяг танаа:\n\nТаныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хэлтэсийн даргын албан тушаал хашидаг гэдгийг бид бүгд мэдэх билээ.\nТөрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашидаг төрийн түшээ өөрийн эрхлэх асуудлын хүрээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын удирдлагын сонгуульт албыг хаших нь ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл болой.\nТа Монгол Улсын үндсэн хууль, төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай зөрчилтэй үйлдэл боллоо.\nШударга өрсөлдөөнийг үгүй хийсэн олигархи үйлдлээ зогсоож, аль нэг албан тушаалаасаа т

0  |  0
zohiolch(64.119.18.182) 2020 оны 01 сарын 18

Amjilt. Mundag zaluu gej sonssoon

4  |  0
..(182.160.35.174) 2019 оны 12 сарын 24

butehgui

0  |  0
зөвөөө зөв (119.40.100.166) 2019 оны 12 сарын 27

Дамдинцэрэн ч юуув дэээ

2  |  0
zochin(202.126.88.156) 2020 оны 01 сарын 11

bayar hurgie

2  |  0
Odko(193.109.85.11) 2020 оны 01 сарын 11

Баяр хүргэж амжилт хүсье

2  |  0
Зочин (202.180.220.69) 2020 оны 01 сарын 18

зөв хүн сонгогдсон байна. амжилт хүсэе

6  |  0
Top