Хоёр настай хүүгийн аминд хүрсэн этгээд ХУЛГАЙ, ТАНХАЙН хэргээр ял эдэлж байжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн баасан гарагт /2019.12.20/ хоёр настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг гарч, олныг цочирдуулсан юм. 

Урьдчилсан байдлаар талийгаач хүү зодуурын улмаас элэг нь задарч, амиа алдсан болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Х-г цагдан хорьжээ.

Хүүхдийн аминд хүрсэн гэх сэжигтэн Х нь 23 настай, өмнө нь хулгай болон танхайн хэргээр шүүхээс зургаан удаа ял шийтгүүлж байжээ.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс анх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаа нарыг шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Хэрэгт холбогдуулан 23 настай, эрэгтэй Х-г цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.181) 2019 оны 12 сарын 24

Нөхөрт дуртай хүүхнүүд хулгайч танхайрагч байсан ч хамаагүй суухын түүс болно

0  |  0
Top