Арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу бүсгүйчүүдийн толгойд шинэ жилийн цэнгүүнд хэрхэн хувцаслах вэ гэсэн бодол эргэлдэж эхэлдэг. Зарим нь тэр үдшийн ГҮНЖ байхыг мөрөөддөг бол зарим нь ихэмсэг, дэгжин сонголтыг илүүд үздэг. Харин энэ жилийн шинэ жилийн цэнгүүнд олны танил бүсгүйчүүд ямар сонголтыг илүүд үзсэн бол? Хамтдаа сонирхоё.
Дуучин Укагийн дүү, VOL+ сувгийн захирал Д.Уранзаяа энэ даашинзандаа хамгийн дуртай гэнэ лээ. "Michel Amazonka" брэндийн дизайнеруудаар урлуулсан цагаан даашинз өмнөх жилүүдэд ч мөн түүний эрхэм гоёлуудын нэг байжээ.
Жүжигчин Г.Нарансолонго мөн л цагаан өнгийн даашинз сонгожээ. Энгийн, даруухан сонголтод тооцогдох энэ гоёлоо тэр үс засалтаараа тодотгожээ.
Дуучин Укагийн хувьд классик гэж хэлж болохуйц сонголтод багтах улаан даашинзыг сүүлийн үед трэнд болсон бүсэлхийний цүнхтэй хослуулж, өөрийн хэв маягийг тодотгожээ.
"Mongol HD" телевизийн захирал Ч.Номин даруухан хэрнээ трэнди загварыг илүүд үзжээ. Гялалздаг блястка болон хамба хилэн материал нь энэ жилийн сонирхолтой сонголтуудын нэг яах аргагүй мөн.
"Твиттерийн хатан хаан" найзуудтайгаа хамт шинэ оноо угтаж, үдшийн зоог барьжээ. Тэдний сонголт мөнгөлөг даашинз.
Жүжигчин Б.Батмаа нүсэр даашинзнаас татгалзсан нь зөв сонголт болжээ.
Дуучин Ану энэ жил цагаан өнгийн өвөрмөц загвар бүхий даашинзуудаар гоёхыг илүүд үзсэн бололтой. Хэд хэдэн үдэшлэг дээр цагаан өнгийн даашинзаар гоёж очив.
Фитнессийн тамирчид даашинз өмсөж болохгүй гэж хэн хэлэв хэмээн учирлаж байсан удаатай Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн галбирыг тодотгохыг илүүд үзжээ. Чийрэг, сайхан бие түүний сонголт өөртөө итгэлтэй байдлыг нь улам тодотгожээ.
Модель Норагийн супер сонголт. Хаа ч очсон олны харааг булааж, анхаарлыг татахыг илүүд үзвэл энэ төрлийн даашинзаар гангарч болно.
Жүжигчин Г.Ундармаа энэ жил өөрийн биеийн галбирыг тодотгосон, өвөрмөц стилийн даашинзаар гангарчээ.
Жүжигчин З.Онон мөн л биеийн галбираа гайхуулсан богино даашинз өмслөө. Түүний энэхүү зургийг харсан бүсгүйчүүд хэрхэн жин хассан тухай нууцыг нь мэдэхийг хүсч, жүжигчин бүсгүйг асуултаар булсан гэнэ лээ.
Загвар өмсөгч Д. Пүрэвсүрэн хэзээд ихэмсэг байдлыг эрхэмлэгчдийн нэг. Энэ удаад тэр хар өнгийн коктэйл дрэсс сонгон өмсжээ.
Даашинз өмсөхгүй ч сайхан харагдаж болдог гэдгийг нотолж буй эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд жагсаж яваа жүжигчин Ч.Очгэрэлийн сонголт.
Хөтлөгч Д.Одзаяа болон түүний нөхөр, дуучин Г.Заяа нар гэтсби стиль бүрдүүлж, найзуудынхаа шинэ жилд оролцжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Uhna ishig buhan byruunuud bna.
Nora arai bishee 50 parkatnii iim ymnuud zunduu bsan yl olood umschdee ugan zagvariin hvvhen biz de haha
Ochgereliin huvtsas yamar goyo yum beee.
МОНГОЛЖИНГОО НЬ НОМИН БАЙНА. МОНГОЛ ТӨРХ НҮДЭНД ДУЛААХАН.\n
Ugalztsetseg hamgiin goe ni
Өлөн зэлмүүн үр хүүхдэд илүүчил, онч аудитын ухаант бүсгүй мэт аяглаж, цүнхээ зараад!!
Ochgerel l huurhun, goy bn.
olnii tanil yanhan. d hyadhan bna dag KKK KKK