ШУУРХАЙ: Ц.Сандуй нарын хэргийг ПРОКУРОРТ буцаалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Анхан шатны шүүхээс төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт ял оноосон билээ. Харин тэд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Тэгвэл ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцлоо.

Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцжээ. Улмаар хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан байна. Харин тэдний таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 

Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Сүхбат, Д.Үүлэн, өмгөөлөгчөөр М.Ариунболд Б.Мэргэн Э.Хашчулуун Г.Мөнхбат Т.Дэлгэрбаяр Д.Дашдамба, шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцлоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Иргэнээ(43.242.243.70) 2019 оны 12 сарын 24

Монголын хууль, шүүгчдэд БЭРХ БОЛЖЭЭ... ХУУЛЬ ЗӨРЧИГЧАИД ӨӨ ХАМГААЛЖ, ӨМГӨӨЛСАН БУЗАРТСАН, ХАХУУЛЖСАН ШҮҮГЧТЭЙ БОЛСОНД ХАРАМСАЖ БАЙНА ДАА.

1  |  0
Энхжаргал(66.181.167.85) 2019 оны 12 сарын 24

Монголд шүүх хэрэггүй юм байна.Ийм лүйварчид байгаа цагт өөдлөхгүй.Ой гутмаар юм.\n

1  |  0
Irgen(202.9.46.217) 2019 оны 12 сарын 24

МАНАН БҮЛЭГЛЭЛ ХҮЧТЭЙ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА ДАА

1  |  0
Оүл(202.126.89.44) 2019 оны 12 сарын 24

Суллаад бай суллаад бай. \nИйм хулгайч нарыг өөгшүүлдэг хууль шүүхтэй орон монголоос өөр байхгүй.\nОдоо нэг мөр цагаатгаач

1  |  0
Top