ТВ8 телевизээс санаачлан зохион байгуулсан “Мөрөөдлийн мөнгөн аялгуу” хүүхдийн өвлийн урлагийн их наадам өнөөдөр /2019.12.23/ Монголын үндэсний "АСА" циркт болж шилдгүүдээ тодрууллаа.
Тус наадмын Гран-при шагналыг Дорнод аймагийн "Өсөх ирээдүй" хамтлаг хүртэж, нэгдүгээр байрт "Их Боржигоны удам" хамтлаг, хоёрдугаар байрт Ховд аймгаас оролцсон А.Отгонням, гуравдугаар байрт "Марифоса-2" хамтлаг шалгарлаа.
"Мөрөөдлийн мөнгөн аялгуу" хүүхдийн урлагийн их наадмад 9-12 насны 300 гаруй хүүхэд оролцож, авьяас, чадвараа сорьсон юм. "Мөрөөдлийн мөнгөн аялгуу” хүүхдийн өвлийн урлагийн их наадмыг ирэх жил илүү өргөн дэлгэр тэмдэглэхийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Vneheer goe ym aa
Goy bsn shvv .