“Эмч” хөтөлбөрийн хүрээнд 129 хүнд дэмжлэг олгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт туссан “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг олголоо. “Нийгмийн дэмжлэгийн сан”-аас олгодог дээрх дэмжлэгийг энэ жил 129 хүнд олгоход 60 сая төгрөг зарцуулсан байна. Энэ удаад эрүүл мэндийн салбарын 10 ажилтанд мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, есөн ажилтанд орон байр засварлах, дөрвөн ажилтанд эрүүл мэндийн эмчилгээ хийлгэхэд нь тус тус дэмжлэг олгосон юм. 

Мөн энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагын шагналыг гардууллаа. Энэ жил  “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагын нэгдүгээр зэргийн шалгуурыг VII цэцэрлэг, Бялзуухай цэцэрлэг, 20 дугаар сургууль, VII сургууль, VIII сургууль тус тус хангасан бол хоёрдугаар зэргийн шалгуурыг Одод цэцэрлэг, XIX цэцэрлэг, XVI цэцэрлэг тус тус хангаж шагналаа гардан авлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top