Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадам өчигдөр /2019.12.27/ болж, шилдгээ шалгарууллаа. Өнгөрсөн 2001 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг наадам энэ жил 19 дэх удаагаа болсон юм.
"Алтан өд" наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулав.
1.ЯРУУ НАЙРГИЙН ТӨРӨЛД- 26 бүтээл ирүүлснээс шилдэг бүтээлээр зохиолч Д.Дашдондовын “ЗОХИСТ ГҮН” сонет
2.ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЫН ТОМ ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛД – 15 бүтээл ирснээс шилдэг бүтээлээр зохиолч М.Уянсүхийн “АВАРГА МОД”
3.ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЫН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛД – 14 бүтээл ирснээс шилдэг бүтээлээр зохиолч П.Майнбаярын ХАГАС НЬ ЭС ХАГАС НЬ ЭЛС
4.ХҮҮХДИЙН ЗОХИОЛЫН ТӨРӨЛД- 17 бүтээл ирснээс шилдэг бүтээлээр зохиолч Б.Баясгалангийн “ДЭЛХИЙ ДҮҮРЭН АСУУЛТ”
5. УТГА ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН ЗОХИОЛЫН ТӨРӨЛД– 5 бүтээл ирснээс шилдэг бүтээлээр орчуулагч О.Жаргалсайханы “ГЭНЖИЙН ТУУЛЬС”
6. ЖҮЖИГ, КИНОНЫ ЗОХИОЛЫН ТӨРӨЛД – Шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэний –“ НҮРЗЭД ХААЧИВ”
7. УТГА ЗОХИОЛЫН СУДЛАЛ, ШҮҮМЖИД -3 хүний 4 бүтээл ирснээс: Шилдэг бүтээлээр: зохиолч Ц.Цэрэнгийн – “РИНЧЕН” 2 БОТЬ
8.ШОГ ХОШИН БОЛОН БАРИМТАТ ЗОХИОЛЫН ТӨРӨЛД: 9 бүтээл ирснээс. Шилдэг бүтээлээр: зохиолч Н.Даваадашийн-“ БУЯН НҮГЛИЙН ЗУРЛАГА”
Сэтгэгдэл ( 0 )