THE HU" хамтлаг Ерөнхийлөгчөөс ШАГНАЛАА авна

2019 оны 12 сарын 29

"THE HU" хамтлаг өнгөрсөн сарын 27-ны өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнуулсан.  Тухайн үед шагналыг “THE HU” хамтлагийн продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж авсан билээ.

Тэгвэл өнөөдөр "THE HU" хамтлагийнхан Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа албан ёсоор хүлээн авах аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь шагнал гардуулахдаа "Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" гэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top