СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Оны сүүлийн өдөр ослын 301 дуудлага бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 01

Оны сүүлийн өдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байсан аж.

Ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлж, цаашид гарч болзошгүй уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top