2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болоод байгаа цоо шинэхэн уран бүтээл бол “Солонго Үүл” Монголын уран сайхны кино юм. Тус кино өнөөдөр буюу шинэ оны эхний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
“Солонго Үүл” киноны найруулагчаар залуу уран бүтээлч Р.Эрхэмбүрэн ажиллажээ. Тэрбээр киноны зохиолыг мөн бичсэн юм.
Шинэ бүтээлийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, “Эмоци” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Нарансолонго нар тогложээ.
“Солонго Үүл” уран сайхны кино нь DONNA FILM-ийн анхны уран бүтээл юм.
“OI entertainment”-тай хамтарч бүтээсэн тус киноны зураг авалт өнгөрсөн оны долоодугаар сард эхэлсэн ба зураг авалтын нэлээд хэсгийг ОХУ-ын Эрхүү хотод авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЗАЛУУ НАЙРУУЛАГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ! ИХИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ!