Төв цэнгэлдэхийн газрыг зарын сайтаар худалдаалж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4551 ам.метр газрыг 2.6 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдах зар “Unegui.mn” сайтад нийтлэгджээ.
 


Нийслэлийн ИТХ-ын хурал өнгөрсөн сард энэ оны төсвөө батлахдаа зургаан барилга байгууламж бүхий өмчийг хувьчлахаар шийдвэрлэсний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувь юм. Анх 20 гаруй тэрбум төгрөгөөс дуудна хэмээн тооцоолсон энэ өмчлөлийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад давуу эрхээр олгоно.

Хэрэв Т.Нямдаваа худалдан авахаас татгалзвал, нээлттэй дуудлага худалдаанд оруулна гэдгийг хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэлж байлаа.

Ж.Батбаясгалан “Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой” гэсэн. Тухайн үед нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 22.5 тэрбум төгрөгөөр худалдахаар ирэх оны төсвийн орлогод тусгасан. Хувьчлах асуудал нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын эрх мэдэлд шилжиж байгаа юм. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга ахалдаг. Нийслэлийн өмч хувьчлалын комисс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын үнэлгээг хийлгэж, үнийг зах зээлийн үнээр тогтооно. Тэр үнээр худалдах саналаа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад тавих ёстой. Компанийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчид эхлээд санал болгох үүрэгтэй. Т.Нямдаваа тухайн үнээр авахгүй гэж татгалзсан тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах юм” гэж мэдээлсэн.

Ямартай  ч ийм шийдвэр гарсан байдаг бол “Unegui.mn” дээрх зарыг нийтэлсэн 9916... утасны дугаартай иргэн барилга барих зөвшөөрөл буюу “А” даалгавартай гэдгийг нь тодотгосон байгаа юм. Зурагт тодруулснаас үзэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэн, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай болон Хурд хорооллын хоорон дахь хэсгийг ийн үнэлсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgenn(66.181.161.8) 2020 оны 01 сарын 06

ard tumend zugaalj salhilah johon gazariig n vldeecheechee novshnuudaa. ezen gj bainuu ene ulsad???

0  |  0
boliy..(139.5.217.46) 2020 оны 01 сарын 06

hairan gazart neg saihan tsetserlegt hvreelen bariachee.end barilga bariad oir orchin bvgd barilgajeed zvgeer beton shuguid amidaraad bhad chin..

0  |  0
Zochin(202.9.47.25) 2020 оны 01 сарын 06

Zugeer tsetserlegt hureelen bolgooch de

1  |  0
Ub gazar baishun kkk(14.146.95.175) 2020 оны 01 сарын 06

Haha mongol, ulaanbaatar geech lalriin amigui, hun amidrah argagui haltar honhriin iim gazar yaj iim ondor une hurdeg bainaa? Bid nar hamgiin teneg humuus shu. Bair sav ondor uneer avna, tsaashaa osno gej naidaad bdg. Hungui, mongogui gazar yunii ch une osohgui. Ulaanbaatart ul hodloh avna gedeg bol mongoo zugeer amar hyalbar hulgailsan humuusiin l hiih yumguin zugaa. Buh yum yama ch une tsenegui. Yagaad gevel amidardag humuus ni yamar ch buteemjgui, zoombiinuud bolohoor ter.

0  |  0
Амка(64.119.23.57) 2020 оны 01 сарын 06

Фсда энэ төр засагт эзэн гэж нэгэнт алга болжээ СЭЛЭМ ХҮРЭЛСҮХ ОЮУЭРДЭНЭ ГЭЖ ЖИНХЭНЭ 2 ЛЛАРЫН ПОПУУД БАЙНАА

0  |  0
Top