Монголын Урчуудын эвлэл 2019 оны "Оны шилдэг бүтээл" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
"Оны шилдэг бүтээл"-ээр Уран зургийн төрөлд Цэгмидийн Болд “Хубилайн шуурга” бүтээлээр, Зураасан зургийн төрөлд, Нямхүүгийн Амгаланбаатар “Нутаг минь” бүтээлээр, Уран барималын төрөлд, Рэнцэнгийн Энхтайван “Чандмань” бүтээлээр, Чимэглэх урлагийн төрөлд Дашдоржийн Отгонбаяр “Бүтээгч” бүтээлээр, Контемпорари урлагийн төрөлд Уранчимэгийн Одмаа “Play and Play” бүтээлээр, Монгол зургийн төрөлд Надмидын Сэргэлэн С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар “Дэлхийн нэг өдөр” бүтээлээр тус тус шилдэг бүтээлийн эздээр тодорлоо. Мөн Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналаар Дашдоржийн Батхуяг “Хан Хэнтийн өнгө -3 уран бүтээлийн үзэсгэлэнгээр,Надмидын Сэргэлэн С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар “Дэлхийн нэг өдөр” бүтээлээр, Уранчимэгийн Одмаа “Орчин үеийн урлагийн цуврал” бүтээлүүдээр Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал тус тус хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )