Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр 22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр долоон буудал, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, зам хөндлөн гарч явсан явган зорчигч С-ыг мөргөж гэмтээсэн осол гарсан байна. Гэмтэл авсан иргэний биеийн байдал хүнд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэхгүй байх, мөн явган зорчигч та бүхэн явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ARHIND MANSUURSAN GELDEE,SOGTUURSAN GEHEER ODOO HAASHAAIIN MANSUURSAN BISH BOLCHDIIM UU
үхжийсэн өлөн пүүжгийнүүд