Энэ сарын 6-ны өдөр буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 152-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 17:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын дөрөвдүгээр баг “Улаан-уул” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш долоон км-т/ шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )