ФОТО: “ТЭНГЭРИЙН САЛХИ” уран баримлын үзэсгэлэнгээс

2020 оны 01 сарын 07

ХИЙСВЭРЭЭС – ХЭЛБЭРЖИХҮЙ

“Салхи сар”-ны бүлээхэн хөнгөн урсгал Монголын дүрслэх урлагийн их лагшнаа анирлан, нэвтлэн салхилсан нь энэ зуны 13 дахь он.

Санаан зоргоор хөндөөд байдаггүй ч том болсон толгой тоотон бүрийн сэтгэлийг гижигддэг халуухан агаад нууцлаг сэдвийг өвөр ертөнцдөө бясалган гадагшлуулахдаа хэлбэрийн урлагт шилжүүлэн дуу алдуулсан нь мөн л 2013 он байлаа.

Дотоод гүн чинадаас урлахуйд оролцох бүхий л эрхтнээр дамжин бидний ертөнцөд чимээлсэн бүтээлүүд араасаа олон дүү дагуулжээ. Дагуулах дагуулахдаа хоорондоо төсгүй хэлбэр өнгө, агуулгын эвлээн, ээдрээг хамтад нь цогцлоон нэвсийжээ.

Уран бүтээлч Д.Анхбаярын амлуулан амьлуулсан бүтээлийг ажихад нэгэн цаг дор хамтдаа биш, энэ бодит ертөнцийн бус зэргэлдээ эсвэл бүүр өөр цаг хугацаанд давхар оршигч бядан явагч мэтээр санагдмуй . Бидний зүүд, үлгэр домгийн хийсвэрлэлийг, нүдннр үзэж сэтгэлээр мэдэрсэн шиг барин тавин биежүүлэн галбирлаж урласан нь сэтгэлгээний хязгаарыг давсан мэт. ... Нууцаа дотроо агуулсан бүтээлүүд ХЭН тольдож, ЮУ мэдрэхийг анирлан хүлээнэ...

Өнөөдрийн энэ хавтгайршиж байгаа цаг дор бид юугаар ижилсэж, ондоошихыг ухаж буй торгон агшинд өтгөсийн минь бүтээсэн гайхамшигт түүх, Монгол ахуй, нүүдэлчин соёл уламжлалтай холбоотой мэдрэмж, бардамнал, омогшил нь бидний сэрэхүйг хөглөхөөр, хийсвэр орон зай, цаг хугацааны ангид хэмжүүрээс Д.Анхбаярын “Тэнгэрийн салхи”-ийг хөлөглөн ирлээ.

Таалан, Таашаан тогтоо юу...
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batbileg(66.181.161.69) 2020 оны 01 сарын 08

Gaihaltai

0  |  0
Bekv bekv(103.140.11.41) 2020 оны 01 сарын 08

Амжилт хүсье найзынхаа ахад гоё бүтээлүүд байна улам их амжилт

0  |  0
Oyu(79.102.177.48) 2020 оны 01 сарын 08

Amjilt mundag shuu

0  |  0
Ankhaa(202.126.89.73) 2020 оны 01 сарын 08

Duudee amjilt husie

1  |  0
Top