PRAY FOR AUSTRALIA | Австралийн талаарх 10 сонирхолтой баримт

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Ногоон тив Австрали өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн түймэрт автаж их хэмжээний хохирол амсаад байгаа билээ.Түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, шатсан талбайн хэмжээ 6.3 сая га газрыг хамарчээ.1500 гаруй байшин барилга шатаж, 500 сая гаруй ан амьтан, шувуу, шавж устсан хэмээх тооцоо гараад байна.Харин өнгөрсөн хоёр өдрийн турш агаарын хэм буурч тус улсад шиврээ бороо орж эхэлсэн нь түймэр унтраах ажилд тун ч дөхөм болж байгаа тухай эх сурвалжууд дурдаж байна.Мөн түймэр унтрах төлөвт шилжиж байгаа тухай мэдээлж эхэлсэн бөгөөд бүхэл бүтэн тивийг хамран оршдог энэхүү улсын тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.


 

 

1. Австралийн Альпын нуруунд Швейцарийн Альпын нуруунаас их цас ордог

Энэхүү улсыг хэн бүхэн халуун дулаан цаг агаар, наран шарлагын газраар төсөөлдөг. Харин энэ улсад цанаар гулгагчдад тун ч таатай газар гэнэ. Учир нь Австралийн Альпын нуруунд Швейцарийн Альпын нуруунаас их цас ордог бөгөөд жил бүрийн зургаагаас есдүгээр сарын хооронд тус улсыг зорих нь цанаар гулгагчдын хувьд хамгийн шилдэг сонголт байдаг байна.

 

 

2. Австрали иргэдийн 90 хувь нь далайн эрэг дагуу амьдардаг

Тус улсад далайн эргийн томоохон хотуудаас эхлээд хэдэн зуун жижиг хэмжээний далайн эргийн хотууд бий. Нар жаргахыг харангаа оройн зоог барьж, далайн эрэг дээрх үдэшлэгт зочилж, наран шарлагын газар тухлах олон зуун сонголт энд бий.

 

 

3. Дэлхийн хамгийн цэвэр агаар энд бий

Та Тасманийн арал дээр дэлхийн хамгийн цэнгэг агаар болох Антрактидын агаарыг мэдрэх боломжтой. Явган алхах дуртай хүмүүст энэ газар яг л диваажин гэсэн үг. Мөн ууланд алхаж, дугуйгаар аялахын зэрэгцээ зөвхөн энэ улсад байх зэрлэг амьтдыг харж болно.

 

 

4. Дэлхийн хамгийн том экосистем ч энд бий

2500 жижиг арлаас бүрдэх The Great Barrier Reef нь дэлхийн хамгийн том экосистем юм. Сансраас ч харагдах энэ газар олон жилийн турш судлагдахуун болж ирсэн бөгөөд та энд олон төрлийн загас, яст мэлхийн дунд сэлэх боломжтой.

 

 

5. Австралид дарсны 60 гаруй бүс нутаг байдаг

Энэхүү газарт дарс сонгож ууна гэдэг тун хэцүү. Учир нь маш олон төрлийн дарс таныг угтах бөгөөд эдгээрээс сонголтоо хийнэ гэдэг амаргүй даваа. Олон төрлийн усан үзмийн талбай таныг угтах бөгөөд тариалан зонхилсон хотуудад хийх гайхалтай аялал зохион байгуулах боломжтой.

 

 

6. Дэлхийн хамгийн том элсэн арал Фрейзер

Күйнслэнд мужид орших Фрейзер арал дээр хамгийн том элсэрхэг эрэг бий. Энд сэлэхэд хамгийн тохиромжтой. Тунгалаг цэнхэр ус, дулаан эрэг бүхий энэхүү газар та Австралийн алдарт зэрлэг нохой болох Дингог олж харах боломжтой.

 

 

7. Дэлхийн хамгийн урт галт тэрэгний шулуун зам энд бий

Тус улсад олон төрлийн галт тэрэгний аялал хийх боломжтой. Сидней болон Пертийн хооронд орших Энэтхэгийн далай оршин байх бөгөөд гайхалтай цэнхэр нуруудыг дамжин Флиндерсийн нуруу руу чиглэсэн төмөр зам далайн эрэг даган орших болно. Энэхүү маршрут дагуу тус улсын олон төрлийн байгалийн тогтоц, хоол хүнс, музей зэргийг сонирхох боломжтой.

 

 

8. Дэлхийн хамгийн том дайны дурсгал

The Great Ocean Road нь дэлхийн хамгийн том дайны дурсгалд зориулан бүтээсэн газар юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа цэргүүд буцаж ирсний дараа барьсан энэхүү замыг амиа алдсан цэрэг эрсийн гэгээн дурсгалд зориулагдан бүтээгджээ. Эрэг дагуу орших тус замд зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд халимнууд нүүдэллэн ирдэг бөгөөд эдгээр саруудад халимнуудыг харах боломжтой.

 

 

9. Ховор амьтдын өлгий нутаг

Энэхүү улсад олон төрлийн ховор амьтад амьдардаг. Тухайлбал тарваганы ховор зүйлээс эхлээд асар олон төрлийн шувууд, имж, коала баавгай, динго нохой зэргийг зэрлэг байгаль болон амьтны хүрээлэнгээс харах боломжтой.

 

 

10. Австралийн бэлгэ тэмдэг Айерс-Рок

Юнескод хоёр ч удаа бүртгэгдсэн тал дундах Айерс-Рок цохиог онцлохгүй байхын аргагүй. 2.5 км зайг хамран орших энэхүү цохио 348 метрийн өндөртэй. Дэлхийн хамгийн том цул хадан энэхүү чулууны үүсэл гаралын тухай олон сонирхолтой домгийг нутгийн уугуул иргэд ярьсаар иржээ. Энэхүү газрыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд улсын тусгай хамгаалалттай газруудын нэг юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top