Гавьяат жүжигчин Л.Болдбаатар “ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУНУУД” тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Болдбаатар “ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУНУУД” тоглолтоо "Бөхийн өргөө"-нөө энэ сарын 20, 21, 22-ны өдөр тоглох гэж байна.

“Холын тэнгэр аав”, “Хар нүдэн бүсгүй”, “Санахын гэгээ”, “Эрт буцсан ганганаа”, “Амь халуун”, “Сэм сэмхэн”, “Хун цагаан хайр”, “Босоо хийморьтой эр хүн” зэрэг 120 гаруй дуу эгшиглүүлж яваа дуучин энэ удаагийн тоглолтдоо ард түмнийхээ сэтгэлд хоногшсон 60 дуу дуулахаар сонгожээ.

“Хар нүдэн бүсгүй”, “Нөмөртэй аялгуу”, “Хун цагаан хайр” зэрэг 12 цомог гаргаж,  “Хар нүдэн бүсгүй”, Сэтгэл хөглөх аялгуу”, “Санахын гэгээ” зэрэг 13 тоглолтоо хийсэн тэрбээр ийнхүү 14 дэх тоглолтоо түмэндээ өргөн барих гэж байна.

 

“Түмэндээ өргөх дуунууд” тоглолтод нь түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж ирсэн уран бүтээлч нөхөд нь ирж ая дууны дээжээ өргөн барьж жавартай өдрийн жаврыг уястал, цастай өвлийн цасыг ханзартал эгшиг дуугаар халгих нь ээ.

Л.Болдбаатар дуучин сүүлийн жилүүдэд “Амьдрал”, “Ээжийн тухай дуу”, “Хонгор зээрд”, “Нэгэн насны хайр”, “Хамтдаа дуулъя”, “Мөрөнгийн намар”, Ээжийнхээ буйран дээр”, “Монгол бүсгүй” зэрэг шинэхэн дуунуудаа клипжүүлж ард түмэндээ хүргээд уран бүтээлийн олз омог, дүүрэн, учран золгохын сэтгэл яарангуй явна. Дуунд дуртай зон олон та бүхнийг гурван өдөр түүний уянга эгшигт хөглөгдөхийг урьж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунтуул (124.158.79.173) 2020 оны 01 сарын 17

884444444 дугаар дээр ямар хүн байна. Яасан харцаа муутай хүн бэ рлед авах гэж загинуулчих юумаа захиалга авсан бол авч ирэх естой бүздээ чадахгүй бол хүргэлттэй гэж реклам хийх шаардлага байгаа юу

0  |  0
Top