ХОВД: Шүүхийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Ховд аймгийн Шүүхийн өргөтгөлийн барилга өчигдөр /2019.01.09/ ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилгыг “Вива зоне” ХХК олон улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван сарын хугацаанд барьсан байна.

Ховд аймгийн Шүүхийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Ховд аймгийн шүүхийн барилгын нийт ашигтай талбай 570 м2-аас 1200 м2 болон өргөжиж, шүүхийн шүүгч, ажилтнуудын өрөө, тасалгааны хүртээмж нэмэгдэж, шүүх хуралдааны танхимын тоо нэмэгдэж, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд тохитой үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдсэн байна.

Барилгын нээлтэд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top