“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг, "Бяцхан чоно" Энжиг танихгүй хүн ховор билээ. Тус шоунд оролцсоноосоо хойш олны танил болсон бяцхан охин саяхан БНСУ-ын алдарт "Momoland" хамтлагийн “Boom Boom” дууг коверлон дүрсжүүлсэн юм. Түүний “BOOM BOOM” дуу одоогоор Youtube сувагт 1.7 сая үзэгчтэй болжээ.
Багачуудын ертөнцийн од, найман настай Энжи охинтой ярилцлаа.
-Энжи, юуны өмнө “Boom boom” нэртэй шинэ дуу, клипээ гаргасанд баяр хүргэе. Маш олон үзэгчтэй болсон байна. Мэдсэн үү?
-Би жаахан хүүхэд ч гэлээ сая арванхоёрдугаар сард маш их ажилласан. Завгүй байсан. Яг л том хүн шиг. Өдөрт хамгийн багадаа 2-3 тоглолтод оролцож, нэг тоглолтод 3-4 дуу дуулсан. Нэг өдөр 12:00 цагаас тоглолттой байхад дараагийн тоглолт нь 12:30 минутаас байх жишээтэй. 2018 оны шинэ жилээр ч гэсэн ийм байсан. Яг шинэ жилийн баяртай давхцаад “Boom boom"-ын клип маань олонд хүрч таалагдсанд их баяртай байгаа. Хүүхдүүд их сайн сурсан байна лээ.
-Завгүй өнгөрүүлдэг шинэ жилийн баярт хэр дуртай вэ?
-Маш их дуртай. Яагаад гэвэл олон хүүхэд баярлуулах дуртай болохоор шинэ жилийн баяраар тоглолтод явах надад гоё санагддаг. Мөн гацуур мод, өнгө өнгийн гэрэл, бэлэг гээд бүх зүйлс нь таалагддаг. Надад шинэ жилээр зөндөө их бэлэг ирсэн. Манай дүү миний бэлгийг идээд л байгаа. Тэгсэн ч гэсэн дуусахгүй л байна /инээв/.
-Шинэ клип чинь чамд таалагдсан уу?
-Эхлээд танд яагаад энэ дууг гаргах болсноо ярих уу. Өнгөрсөн жилийн зуны амралт эхлэхээс 14 хоногийн өмнө миний хөл өвдөөд улаан өнгөтэй болчихсон. Эмч “Судасны хүнд өвчин байна. Дэглэм сайн барь. Ерөөсөө алхаж болохгүй. Алхах юм бол улаан судас нь дээшээ явсаар байгаад бэлхүүс хүрчих юм бол хагалгаанд орно” гэж хэлсэн. Тэр дэглэмийн дагуу бол ус ууж болно. Мах, гурил, ус орсон хоол идэж болно. Давсгүй, амтлагчгүй хоол иддэг байсан. Ариун цэврийн өрөө рүү орохдоо хүртэл алхаж болохгүй, аав, ээжээрээ өргүүлж ордог байсан юм. Тэр үед би “Momoland” хамтлагийн “Boom boom” дууг их сонсдог. Дуртай байсан. Агаа, аниа хоёр маань “Хэрвээ чи дэглэмээ сайн бариад, хөл чинь эдгэчих юм бол энэ дууг дуулахад нь тусалъя. Гоё клиптэй болгож өгье” гэж хэлсэн. Тэгээд л би дэглэмээ сайн бариад, биеэ эмчилж дуусгаад, ийм гоё клип, дуутай болсон.
-Чиний шинэ клип юуг илэрхийлээсэй гэж хүссэн бэ?
-“Аав аа би эрдэнэ юм уу. Ээж ээ би цэцэг юм уу...” гээд аав, ээжээсээ асууж байгаа даа. Нэг ёсондоо нандигнан хайрладаг охин чинь мөн юм уу гэж асууж байгаа юм. Хүүхэд бүр аав, ээжийнхээ хамгийн гоё цэцэг, нандин эрдэнэ гэж би боддог.
-Энжи том болоод ямар мэргэжилтэй болох вэ. Энэ талаар бодож байгаа юу?
-Жүжигчин болно. Манай агаа, аниа хоёр хөтлөгч, жүжигчний багш. Гэхдээ одоо Монголд хичээл заахгүй байгаа л даа. Өвөрмонгол, Бээжинд ажилладаг. Надад маш их зүйл зааж сургадаг болохоор агаа, аниа хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна. Тэр хоёрынхоо зааснаар би жүжигчин, урлагийн хүн болно гэж боддог.
-Дуу гаргахаас гадна “Халуун зүрх”, “Академи” гэсэн хоёр ч уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн. Чамд дуулах нь гоё уу. Жүжиглэх нь гоё уу?
-Хоёулаа гоё. Хоёуланд нь муухай юм байхгүй.
-Кинонд тоглоход хэцүү байсан уу?
-“Халуун зүрх” кинонд миний жүжиглэх хэсэг дандаа уйлах байсан. Уйлах ч амархан л даа. Харин 24 цаг унтахгүй байх хэцүү байсан. Хүйтэнд, шөнөөр зураг авсан болохоор нойр их хүрдэг байсан. Хүмүүс үүрэглэх гээд яриад байдаг. Үүрэглэх гэж юу юм бол доо гэж боддог байсан чинь тэр үед би өөрөө байнга үүрэглэж явдаг байсан. Унтахгүй байх л надад их хэцүү байсан. Ер нь кинонд тоглох хэцүү ажил байсан. Гэхдээ бүх зураг авалт дууссан хойно бол гоё.
"Академи" кинонд ч ялгаагүй би уйлсан дүрс олон авахуулсан. Гэхдээ "Халуун зүрх"-ийг бодвол энэ кинонд тоглохдоо нойрмоглох нь бага байсан.
-Чиний жүжиглэдэг хэсэг маш олон хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндсөн гэж боддог. Хүмүүс кино үзэж байхдаа уйлж байгаа харагдсан?
-Эрэгтэй хүмүүс хүртэл уйлж байсан...
-Кинонд тоглох санал дахиж ирсэн үү?
-Ойрын хугацаанд киноны санал ирээгүй. Хэрвээ ирвэл би татгалзахгүй.
-Энжи мөрөөдөл, зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Том болохоороо би нэг жилд 20 дуу гаргадаг, чадварлаг уран бүтээлч болно гэж боддог. Болдог бол одоо ч гэсэн гоё гоё клиптэй дуу дуулмаар л байдаг /инээв/. Цагаан сараас өмнө дахиж нэг шинэ дуу маань бэлэн боно. Та бүхэн сонсоорой. Гоё дуу байгаа. Том болоод би дэлхийд алдартай, ядаж Азид алдартай дуучин, жүжигчин болно. Одоогоор бол ингэж боддог. Өсвөр насан дээрээ өөр мөрөөдөл, зорилготой болохыг бас үгүйсгэхгүй л дээ.
-Энжи одоо хэдэн клип, дуутай болсон билээ?
-“Зүгээр л инээмсэглэ”, “Boom boom”, “Ээж тандаа” гээд гурван клиптэй дуу гаргасан.
-Хэн нэгэнд дуу зориулж дуулъя гэж бодож байсан уу?
-Дүүдээ дуу зориулж дуулахыг хүсдэг. Манай дүү эрэгтэй болохоор үнэхээр сахилгагүй. Гэхдээ дүү минь их эгдүүтэй. Би дүүдээ маш их хайртай. Сая шинэ жилийн үеэр дүүдээ зав гаргаж, тоглож чадаагүйдээ жаахан гунигтай байсан.
-Олон хүмүүсийн өмнө тайзан дээр гараад дуулах юм уу, камерын өмнө бичлэгт орохдоо сандардаг уу?
-Сандардаггүй. Хоёр настай байхдаа нүүр хагарчихсан. Агаа, аниа хоёроосоо камерын өмнө яаж чөлөөтэй ярих, үзэгчдийг хэрхэн байлдан дагуулах гээд бүх зүйлийг сурчихсан болохоор одоо би тийм ч их сандардаггүй.
-Одоо хэддүгээр ангийн сурагч билээ? Дуу хөгжим, кино, уран бүтээлийнхээ хажуугаар хичээлдээ анхаарал тавих нь их чухал, тийм ээ?
-Тэр маш чухал. Би “Толь” бүрэн дунд сургуулийн 3б ангид сурдаг. Яг үнэндээ янз бүрийн тоглолт гээд явах хооронд шинэ хичээл үзчихсэн байдаг. Гэхдээ би хичээлээ гүйцэж ойлгохыг маш их чармайдаг. Манай ангийн багш намайг дэмждэг учраас дараа нь надад ганцаарчилж заадаг. Багш маань хичээлээс хоцруулахгүй гэж бүх цаг зав, сайхан сэтгэлээ зориулдаг. Ер нь манай ангийн хэнд ч байсан багш маань тэгж ханддаг.
“BOOM BOOM” клипний зураг авалтаас
Сэтгэгдэл ( 9 )
Enji boom boom goy bailaa bi urgelj sonsdog shuu enjidee hairtai ♡♡♡♡♡
Enji maan ih tom boljee enji maan shildeg od bolood enji min ♡♡♡♡
Enji mash goy bailaa ♡♡♡ enjidee sain sainhnig husy ♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡
Гүнж
Хөөрхөн шүү\nГүнж\nГүнж
Хүүхдийг хүүхдээр нь байлгая аа, одой хүүхэн шиг будаж янзалчихсан байхым.
Хүүхдийг мөнгө олох арга хэрэгсэл болгоод байгаа юмуу. Хүүхэн шиг будаж, хэтэрхий олны анхаарлын төвд байлгах чинь хүүхдэд өөрт нь дарамт болдог. Хүүхэлдэйгээр тоглох насандаа мэргэжлийн дуучин, жүжигчин шиг клип хийлгэхэд ядаргаа, дарамтанд орно.
yamar aimaar tom hunij styleer huvtsaslaj, usijg n yanzalsan jum be. Hervee hoorhon huuhdijn huvtsastaj duulsan bol boon egduu baihaar bailaa. Nadad denduu hogshin style n taalagdsangui. Ug n ohin n ih hoorhon
Enjiin etseg ehd Ug n buurhun ohin daanch jaahan masnaasaa ahadsan hel yria bodoltoi sanagddag huuhed bol huuhdeere bh n huurhun shuudee