Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах орон сууцны 13 давхраас дахин нэг хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Дээрх хэргийн мөрөөр манай сурвалжлагчийг очих үед цагдаагийн албаныхан хэргийн газрын үзлэг шалгалтаа дуусгаж, тус орон сууцыг битүүмжлээд байсан юм. Түүнчлэн хэрэг гарсан орц руу орох нууц дугаарыг сольж, оршин суугчдаас бусад хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн байлаа.
Тус газарт гарсан энэхүү хэргийн талаар хөршүүдээс лавлахад, зарим нь дургүйцэн хүлээн авч байсан юм. Учир нь хэрэг гарсан орон сууц нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүс буюу Улсын их дэлгүүрийн ойролцоо байрладаг. Байрлалаасаа хамаарч эзэмшигч нар байраа худалдаа үйлчилгээний зориулалтаар бусдад түрээслүүлж орлого олдог учир тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Харин хэрэг гарсан орцны ... давхарт байр түрээслэн амьдардаг иргэдийн хэлж байгаагаар “Шинэ жилийн баярын өнгөрөөд гэртээ ирэх үед цагдаа нар нэгдүгээр сарын 2-ны өдөр хаана байсан тухай лавлаж асуусан. Бидний хувьд баяраар хамаатныхаараа зочилж яваад ирсэн учраас тухайн үед юу болсон талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Харин сүүлд сонсоход хамгийн дээд давхраас эрэгтэй хүн уначихсан. Хамт байсан хүмүүсээс нь дутаж байгаа гэж байсан. Тэгээд л оршин суугчдаас хэрэг гарах үед хаана байгааг асууж байсан юм билээ” гэсэн юм.
Энэхүү хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба талийгаачтай ойр байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Түүнчлэн амь хохирогч эрэгтэй амиа алдахаасаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Харин талийгаач 13 давхрын тагтнаас гаднын нөлөөтэй унасан уу эсвэл амиа хорлосон уу гэдгийг тогтоохоор шүүхийн шинжээчид ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Бидэнд олдсон мэдээллээр амь хохирогч эрэгтэй нь хэрэг гарсан тус байранд амьдардаггүй бөгөөд нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” хороололд оршин суух хаягтай 28 настай Г байжээ.
Шалгалтын үеэр хэргийн газраас хэд хэдэн хөлийн мөр олдсон бөгөөд эдгээр баримтуудыг нягтлан шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 9 )
үгүй энэ чинь гурав байтугай хүний мөр байна биз дээ. хүн ямар нисдэг биш.
Oor 1 sogtuu pizda tulheed shaatsan yum bna l daa pizda, MGL-chuud mini 1, 1-eeree barilga deerees nisseer l.....
allagiin shine helber.. oron suutsnii deed dawhart bdag ail orh sonor seremjtei bj yadaj tsagdaad medegdcnihdeg bmaar yum . iim hereg yasan ih gardag boloo be. Im dsuuliin yeiin texnologiin duran bairluulj bh heregtei boloh yum bna daa
allagiin shine helber.. oron suutsnii deed dawhart bdag ail orh sonor seremjtei bj yadaj tsagdaad medegdcnihdeg bmaar yum . iim hereg yasan ih gardag boloo be. Im dsuuliin yeiin texnologiin duran bairluulj bh heregtei boloh yum bna daa
3 gutal umsuud bosood yavj
Буянт ухаад амьдардаг бол тэндээ л амиа хорлоно шүү дээ цэвэр аллага байна Логик-н хувьд
Allagiin iim shine helber delgereed bgaa ucniraas orshin suugcnid nen yalangyua ondort orshdog ailuud iluu ih anhaaraltai nuuts durangiin suuliin ueiin anzaaragddaggui texnologitoi durang deed dawhruudad bairluulah heregtei boljee
Allagiin iim shine helber delgereed bgaa ucniraas orshin suugcnid nen yalangyua ondort orshdog ailuud iluu ih anhaaraltai nuuts durangiin suuliin ueiin anzaaragddaggui texnologitoi durang deed dawhruudad bairluulah heregtei boljee
Irgediin sonor seremj ondor bh heregtei yadaj duu cnimee garaad bwal tsagdaad medeelex cnin hunii ami awarcn bgaa hereg Hunii mos muudsan ene tsag yed honzon sanasan er emiin hardalt zergees iim maygaar durgui negnee ondroos unagah nariin argatai bolood bna uudaa